11/24/2008

Сануулга

Семестр дуусахад 2 (бүтэн) долоо хоног үлдэж байна. Иймд та бүхэн дүнгээ вэб дээрээс нягтлан харж илүү дутуу тавигдсан зүйл байвал эртхэн хэлнэ үү.
Маш бага оноотой, унах нь тодорхой болсон оюутнуудад сануулахад сүүлийн долоо хоногт ээж, аав, таньдаг хүмүүсээ над руу илгээгээд ямар ч нэмэргүй шүү. Энэ тал дээр би илжиг мэт зөрүүд хүн болохыг захирлаас авахуулаад цэвэрлэгч хүртэл мэднэ.
Жишээ: Хүүхэд нь 0 оноо авсан ТОМ дарга ирээд хүүхдийнхээ оноог шууд 61 болгохыг шаарддаг. Би хариуд нь хэрэв нэг оюутан дээр 61 оноо нэмэх гэж байгаа бол нэг бол бүх оюутанд зэрэг нэмнэ үгүй бол хэнд ч оноо нэмэхгүй гэж зөрүүдлэн элдэв явдалд орооцолдох гэх мэт үзэгдэл үргэлжилдэг. Яагаад ч юм ТОМ дарга бүх оюутанд 61 оноо нэмэх миний саналыг дэмждэггүй. Иймд энэ жил ийм явдалд орооцолдож цагаа үрэхгүй байхын тулд урьдчилан сануулж байна.
ЯМАР НЭГ НЭМЭЛТ ОНОО БАЙХГҮЙ ШҮҮ!

11/12/2008

Урамшуулал

Зөвхөн миний лабраторын цаг дээр суудаг оюутнуудад

Нэмэлт оноо өгөх журам:Тухайн семестерд
1. Сургуулийн хэмжээнд ямар нэг уралдаан тэмцээнд амжилтай орсон бол +1 оноог өгнө.
2. ТИС болон дүүргийн хэмжээнд амжилт гаргасан бол +3
3. Улсын хэмжээний уралдаан тэмцээнд амжилт гаргасан бол +5
4. Олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд бол +10 оноог урамшуулал болгон өгнө.

Энэхүү урамшуулал нь зөвхөн миний бие Ц.Энхбилэгийн лабраторын цаг дээр суудаг оюутнуудад хамааралтай.Энэхүү нэмэлт оноог авахын тулд нотлох баримттайгаа ирж болно.
Амжилт гэдэг нь алт,мөнгө,хүрэл медалийг хэлнэ. Тусгай байр , шагналт байр үл хамаарах болохыг анхаар.
Хэрэв уралдаан тэмцээн IT-н чиглэлээр бол нэмэлт оноонууд 2 дахин ихсэнэ.
Худлаа баримт авчран оноо нэмүүлхийг оролдоод тэр нь баригдах аваас дүнг шууд 2-т хувааж тавина.
Энэхүү урамшуулал нь зөвхөн 70 оноонд хамаарлтай гэдгийг анхаар.
CS200 хичээл нь одтой хичээл бөгөөд энэ нь 74 болон түүнээс дээш авах тохиолдолд тэнцсэн гэж үздэг.Тийм учраас танд 1-т өөрийгөө таниулж сурталчлах , 2-т нэмэлт оноо аван дүнгээ ахиулах боломжийг олгож байгаа юм. Мөн түүнчлэн энэхүү урамшуулал нь PC Game буюу компьютер тоглоом,байгууллагын тэмцээн,КтМС-н нэр гараагүй тэмцээн уралдааны төрөлүүдэд үл хамаарна.

Бүртгэл (Ц.Энхбилэг)

Дараа долоо хоног буюу 12-р долоо хоногоос лабраторийн цаг дээрээ бүртгэж байх болно. Хичээлийн эхэнд нэг бүртгэж 0,5 оноо өгөх ба төгсгөлд бүртгэж 0,5 оноо өгч байх болно. Ирж суугаагүй хүмүүс ирц идэвхийн 7 оноогоо алдах байх гэж айж байна. Гэхдээ яахав 7 оноо алдаад 93 гарч болно үзэж байгаа хүмүүс ирэхгүй байж болно.Элдэв асуудал гарч байгаа бол бие даалтын цаг дээрээ ирж уулзаж болно. Жишээлбэл дүн ороогүй гэх мэт...

11/05/2008

Сургуулийн сервер

Дээрх сервер нэлээд найдваргүй нь ажиглагдсан тул дүн болон бүх лекцийг google рүү шилжүүлэв. Лекцийг вэб дээрээс үзэхэд тохиромжтой болсон байх гэж найдна.

11/04/2008

Лабораторын ажил №9-ийн бодолтууд

"Үржвэр"
hw06d009



#include<stdio.h>
main()
{
int n,i;
float s=1,a;
scanf("%d",&n);
for(i=1;i<=n;i++)
{
scanf("%f",&a);
s*=a;
}
printf("%.1f\n",s);
return 0;
}


"Фаренгейт"
hw08d044



#include<stdio.h>
main()
{
int a,i;
double b;
scanf("%d",&a);
for(i=0;i<=a;i++)
{
b=((9/(5.0))*i)+32;
printf("%.1lf\n",b);
}
return 0;
}

11/03/2008

Цаг ашиглалт

Семестр дуусахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдэж байгаа тул бүх ажлуудаа цагт нь багтаан өгнө үү. Багш нар улам завгүй болж байгаа тул цагтаа амжиж өгөөгүй ажлыг огт хүлээн авахгүй байх болно. Иймд одооноос цагаа барьж суралцацгаана уу. Тэгэхгүй бол сүүлд нь доор байгаа зурган дээрх шиг хашгираад ч нэмэргүй болно шүү.



Эдвард Мунк. Хашгираан. 1893 он.
Экспрессионист чиглэлийн зураг. Осло хотод Мункийн нэрэмжит музейд хадгалагдаж буй.