12/19/2008

30 онооны шалгалтын бүтэц

Эхний хэсэгт "хөрвүүлэлтийн алдаа" олох 9 бодлого, "буруу хариулт" авсан програм болон оролт өгөгдсөн үед ямар гаралт гарахыг олох нэг бодлого байгаа. "буруу хариулт" авсан програм гэдэг нь АЖИЛЛАЖ БАЙГАА боловч бодлогын дагуу биш БУРУУ АЖИЛЛАЖ БАЙГАА програм гэсэн үг юм. Иймд сорил 2 дээр гарсан шиг буруу ойлголтууд гарахгүй байх гэж найдаж байна.
Хоёр дахь хэсэгт тестийн асуулт 70 ширхэгийг оруулав. Цэц мэргэндээ биш мэдлэгтээ найдан бөглөцгөөнө үү.
Шалгалтыг 60 минутын хугацаанд авна. Хоцролгүй ирээрэй.

12/17/2008

CS200-гийн шалгалтын тухай

Лабораторын ажил бүрээс урьдын адил бодлогууд орно. Хөрвүүлэлтийн алдаа олох бодлого 9 байна. Сүүлийн хоёр лабораторын ажил хүнд байсан гэсэн үгс сонсогдсон тул тэдгээрээс бодлого ирэхгүй.
Сүүлийн хэсэгт тестийн асуултууд байгаа. 16-р лекцээс асуулт оруулах тул суугаагүй оюутнууд суусан нөхдөөсөө сайтар асууж, вэб дээрээс лекцийн слайд уншина уу.

КтМС-ийн шалгалтын хуваарь






Шалгалтын хуваарь дээр зарим газар өөрчлөлт хийсэн байсан тул энэ хуучин хуваарийг болгоомжтой хэрэглэнэ үү.

12/10/2008

70 оноо

Тун удахгүй та нарын 70 онооны Жагсаалтыг гаргаж тавих болно. Элдэв асуудал байвал коммент үлдээгээрэй... Лабын цагууд дээрээ дүнгүүдийг чинь танилцуулсан тул элдэв асуудал гарахгүй байх гэж найднам...

12/07/2008

Сүүлийн долоо хоног

Хичээл дуусахад ганц долоо хоног үлдэж байна. Энэ долоо хоногт багш, оюутнууд яаж ажиллах тухай заавар бичлээ:
- Оюутнууд лабораторын цаг дээрээ ирж багштайгаа уулзан 70 оноогоо зөвшөөрч гарын үсэг зурна (журнал дээр). Хэрэв дутуу тавигдсан оноо байгаа гэж үзэж байвал тэр асуудлаа шийдэх сүүлийн долоо хоног болж байна.
- Ямар нэг оноотой ажил байхгүй. Учир нь бүх лабораторын ажил болон бие даалт, сорилууд дууссан байгаа.
- Бие даалтын цагууд дээр багш нараас шалгалтын тухай асууж болно.
- Сүүлийн лекцээс шалгалтанд орж таарах тул ирж сууна уу.
- Тэмцээн уралдаанд амжилт гаргасан оюутнууд лабораторын цаг дээрээ ирж дүнгээ гаргахдаа бичиг баримтаа үзүүлж нэмэлт оноогоо авна. Зөвхөн энэ семестрт болсон тэмцээнд хамаарна.

12/05/2008

Зарлал

Энхбилэгийн лабраторын цаг дээр суудаг оюутнууд 16 дугаар 7 хоногт лаб дээрээ дүнгээ гаргах тул бүгд хүрэлцэн ирж нисэх,унасан,тэнцэх магадлалтай гэсэн 3 төлөвтөө хуваагднуу...

Гаралтыг ол

"х тэмдэг" бодлого дээр "буруу хариулт" гэсэн хариу авсан доорх програмын оролт руу "xena" гэсэн тэмдэгт мөр оруулсан бол гаралт нь ямар байх вэ?



#include<stdio.h>
#include<string.h>
main()
{
char s[100];
scanf("%s", s);
int count=0;
for(unsigned i=0;i<strlen(s);i++)
if(s[i+1]=='x')
count++;
printf("%d",count);
return 0;
}