9/29/2010

Санал асуулга

А.Жаргалсайхан багшийн оюутнуудын явцын дүн

Явцын дүн үзэх бол энд дарна уу. (Тайлбар гэсэн хүснэгтийг үзээрэй!)
Бие даалтын цаг үзэх бол энд дарна уу.

ШУТИС-ийн КтМС-ийн 2010-2011 оны хичээлийн жилийн Намрын семестрийн хичээлийн хуваарь







Өнөөдөр надад өгсөн хуваарь ийм байлаа. Ерөнхийдөө нэг их өөрчлөгдөхгүй байх.

9/19/2010

CS200 Бие даалтын ажил №1

Даалгавар:

1. C хэлэн дэх өгөгдлийн төрлүүдийн утгуудын хязгаарыг харьцуулж бич (data types – int, float, double, … гэх мэт).

2. math.h толгой файлын доорх функцуудийн гүйцэтгэх үүрэг, хүлээн авах утгууд (ямар төрлийн хэдэн утга хүлээж авдаг) болон буцаах үр дүнг (ямар төрлийн утга буцаадаг болох) тодорхойл:



abs(), atan(), atanl(), acos(), acosl(), asin(), asinl(), ceil(), ceill(), floor(), floorl(), exp(), expl(), fabsl(), labs(), frexp(), frexpl(), log(), logl(), log10(), log10l(), modf(), modfl(), pow(), powl(), pow10(), pow10l(), sinl(), cosl(), tanl()

Хугацаа:

6-р долоо хоногийн харгалзах бие даалтын цагууд дээрээ авчирч лабораторын ажлын багшдаа шалгуулна (одоогоор хуваарь дээр бие даалтын цагууд гараагүй байгаа. Гарахаараа саарал өнгөтэй цагууд нэмэгдэнэ). Үүнээс өөр цагууд дээр болон үүнээс хойш хүлээн авахгүй. Багшийн асуултанд хариулахын тулд дээрх функцуудийн жишээ програмыг янз бүрийн утгууд дээр ажиллуулж үзсэн байх хэрэгтэй.

Гүйцэтгэх хэлбэр:

Цаасан дээр хэвлэх.



Ашиглах материалууд:

1. Borland С++ хэлний редакторын тусламж (F1).

2. http://cs200ip.blogspot.com хуудсан дээрх материалууд

3. С хэлний тухай монгол хэл дээрх бусад номууд.

9/15/2010

ПХ-ийн мэргэжлийн хичээлүүдийн хуваарь


Энэ хуваарь бага зэрэг өөрчлөгдөж магадгүй. Батлагдсан хуваарь сургуулиас өгтөл түр хэрэглэж байна уу.

9/14/2010

Мэдээлэлзүйн хүндэвтэр бодлого бодох аргууд II


"Ц. Дүүрэнбаяр. Мэдээлэлзүйн хүндэвтэр бодлого бодох аргууд II. 2007" ном надад 5 ширхэг үлдээд байна. Мэдээлэлзүйн олимпиадад оролцож байсан, Програмчлалын олимпиадад оролцох хүсэлтэй оюутнууд сонирхож байвал ирж авна уу. Үнэ 3500 төгрөг.

9/10/2010

Англи хэл дээрх ном

The C programming language. Brian W. Kernighan, Dennis M. Ritchie

Англи хэл дээр ном ашиглах чадвартай оюутнууд дээрх линк дээр дарж татаж авна уу.

9/05/2010

Borland C v5.02 - Редактор

Хичээлд ашиглах редактор програмыг шууд татах бол ЭНД дарна уу.

Э-номын сан

КТМС-н Э-номын сангаас "C" хэлний тухай англи хэл дэээрх электрон номнуудыг татаж авч уншиж болно. ЭНД дарна уу.

9/03/2010

Хичээлд ашиглагдах ном, сурах бичиг

1. Хүдэр А. Програмчлалын үндэс. 2007.
2. Соронзонболд Н. Программчлалын хэл Си ба алгоритмууд. 2003.
3. Цэдэвсүрэн Д. С програмчлал. 2002.
4. Намсрай Ю., Дүүрэнбаяр Ц. Алгоритмын үндэс. 2004.