11/30/2010

"Програмчлалын үндсэн аргууд" номын хоёр дахь хэвлэл



Хоёрдугаар хэвлэлийн өмнөх үг
Уг ном анх хэвлэгдэж гарснаас хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд мэдээллийн технологийн ертөнцөд олон чухал өөрчлөлтүүд гарсан байна. Энэхүү өөрчлөлтүүдийг даган тухайн ном ч мөн өөрчлөгдөх хэрэгтэй болж байна.
Энэ удаагийн хэвлэлтэнд 4 шинэ бүлэг нэмэгдсэнээр долоон зуу орчим бодлоготой болсон ба жишээ програм наян нэг болсон байгаа. Мөн уг ном нь www.spoj.pl/ABRAMOV гэсэн вэб сайттай болсон бөгөөд энэ сайт дээр байрлах санд зуу орчим бодлогууд орсон. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд үнэгүй ашиглагдах тул хэн ч дэлхийн аль ч улсаас хандан бодлогонд зориулан бичсэн програмаа хэдэн секундын дотор шалгуулах боломжтой юм.
Мөн энэ номын агуулга нь вэб сайтын хамт ШУТИС-ийн КтМС-ийн Компьютерийн ухааны салбарт шинээр элссэн орсон оюутнуудын судалдаг CS200 - “Програмчлалын үндэс” хичээлд сүүлийн гурван жил хэрэглэгдэж байна.
Их дээд сургуулийн болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар уг номыг програмчлалын бодлогын хураамж байдлаар хэрэглэж болох ба оюутан сурагчдын хувьд бие дааж мэдээлэл зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид бодлогуудын жишээ програмуудыг зөвхөн С, Паскал хэл дээр бус сүүлийн үед өргөн хэрэглэгдэж байгаа Жава хэл дээр хийхээр төлөвлөж байна. Номын талаарх санал хүсэлтээ altangerel.khuder@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Уг номыг дахин хэвлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн КтМС-ийн Компьютерийн ухааны салбар болон монгол хэл дээрх вэб сайтын байнгын ажиллагааг хангаж байгаа Польшийн Гданьск хотын Технологийн Их сургуулийн Алгоритм, Системийн Загварчлалын Тэнхмийн дэд профессор Адриан Косовски нарт талархлаа илэрхийлж байна.


Хуудасны тоо: 168
Үнэ: 5000 төгрөг.
Утас: 99068710
КтМС-ийн 200 тоот өрөө,Интерномд ирж авч болно. (над дээр байсан нь л лав зарагдаж дуусав. Дараагийн ном удахгүй гарна)

ASCII хэвлэгддэг тэмдэгтүүд (32-127)


11/25/2010

Сорил 01-н Жаргалсайханы зассан материал

1-р хэсэг (6 оноо)
2-р хэсэг (16 оноо)
Нийт оноо=(1-р хэсэг)*5+(2-р хэсэг)=46 оноо авна.

Би А вариант бүтнээр нь , Б вариантын талыг нь зассан. Хамгийн доод талд байгаа оюутнуудын дүнг бодохдоо 1-р хэсгийг 5-аар үржүүлж тавиагүй байсныг дахин засаж үржүүлж тавьсан тул дүнгээ дахин харна уу. Бусад оюутнуудын дүн хэвээрээ байгаа. Надад эдгээр вариантын өөр дүн нь тавигдаагүй материал байхгүй тул Оноо чинь байхгүй байх боломжгүй.

Оноо байхгүй байх 2 шалтгаан:
1. Сорилоо тасалсан
2. Вариантаа андуурч өөр материалын зассан дүн харсан.


Алдсан оноогоо нөхөх 2 боломж:
1.Миний лаб дээр өгдөг нэмэлт онооны лабуудаа хийх
2. Нэмэлт онооны даалгавар өгч магадгүй (14th week)



А вариант бүтэн , Б вариантын тал
Дүнгээ харахдаа вэб үзүүлэгч програмын хайлтыг ашиглана. 
Гараас CTRL+F дарж оюутны кодоо бичиж дүнгээ хараарай.

11/24/2010

Сорил 1-ийн В вариантын дүн

Оноонуудыг засан оруулав:

В вариант

Сорил 1 дээр В вариант авсан оюутнуудын засалтан дээр асуудал гарсан тул оноо нь өөрчлөгдөж магадгүй. Өөрчлөгдсөн оноог өнөө орой оруулах тул маргааш өглөө эцэслэн харна уу.

Улс тунхагласны баяр

Энэ Баасан гаригт хичээл орохгүй.

11/21/2010

Бие даалтын ажил №4

Давхар давталтаар хүснэгт боловсруулах

Энд дарж бодлогуудыг татаж авна.
Вариантууд:



Эцсийн хугацаа: 15-р долоо хоногийн бие даалтын цагууд.
Гүйцэтгэх хэлбэр: doc файлаа лабораторын багш руугаа мэйлээр явуулна.
Агуулга:
- Бодлогын өгүүлбэр
- Програм
- Хугацааны график (run.exe програмыг ашиглан гаргаж авна)

Бие даалтын ажил №3-ын жишээ

Энд дарж татаж авна.

11/20/2010

Сорил №1-ийн дүнг зөвшөөрөх хугацаа

Сорил №1-ийн дүнгээ хараад асуудалтай байгаа оюутнууд 13-р долоо хоног дуусахаас өмнө зассан багш нартайгаа уулзаж материалаа олоод асуудлаа шийднэ үү. Үүнээс хойш Сорил №1-ийн дүнгийн тухай асуудлыг авч хэлэлцэхгүй болно.

11/11/2010

Сорил №1-ийн дүн

Сорил №1-ийн дүнг доорх линкүүд дээр дарж үзнэ үү:

А. Хүдэрийн зассан материалууд (Вариант В бүтнээрээ)

А. Жаргалсайханы зассан материалууд (Вариант А бүтнээрээ, Вариант Б-гийн хагас)

Б. Болдхүүгийн зассан материалууд (Вариант Г бүтнээрээ, Вариант Б-гийн хагас)

Сорил №1-ийн Б. Болдхүүгийн зассан материалуудын дүн

Бие даалт №3 дээр програмын ажиллах хугацааг хэмжих

1. run.exe програмыг татаж аваад өөрийн програмын exe файл үүссэн хавтсанд хуулна (ихэнх тохиолдолд энэ нь c:\bc5\bin гэсэн хавтас байна).
2. Програмаа бичихдээ гараас өгөгдөл авахгүй байхаар бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл scanf("%d", &n); гэсэн мөрийг n=1000000; гэх мэт мөрөөр солино. Ажиллах хугацааг хэмжих бүрдээ энэ утгыг өөрчилж, програмаа дахин ажиллуулна. Ажиллуулснаар exe файл чинь шинэчлэгдэх болно.
Мөн хугацаа хэмжиж байгаа тул system("pause"); гэсэн мөрөө идэвхгүй болгох хэрэгтэй. (мөрийн эхэнд // гэсэн хоёр тэмдэгт бичих).
3. test.bat гэсэн файл үүсгэнэ. Энэ нь текст файл байх ба дотроо:
run.exe -C bd3.exe
pause
гэсэн хоёр мөрийг агуулна. Энд програм чинь bd3 гэсэн нэртэй байсан гэж үзэв.

11/08/2010

Дэлгэрмөрөн дээр суудаг оюутнуудад

Бие даалт №3-аа Дэлгэрмөрөн багш руугаа явуулна уу.
Болдхүү бол түр зуур л оронд нь орж байгаа багш. Дэлгэрмөрөн багш чинь маргааш оройноос ирнэ гэсэн.

11/07/2010

Сорил №1-ийн дүн

3 дахь өдөр уг сайт дээрээс үзнэ үү.

11/01/2010

Бие даалтын ажил №3 - ШУУД ҮЗЭХ

-Даалгавруудаа онлайнаар үзэх бол ЭНД дарна уу. Бие даалтын НҮҮР
-Вариант:

Бие даалтыг хамгаалахдаа:
1. Заасан хугацаанаас өмнө багш нарын и-мэйл хаягаар явуулсан байна. 
2. Багш нарынхаа бие даалтын цаг дээр ирж хамгаална. Багш дэлгэцэн дээрээ оюутны илгээсэн ажлыг үзүүлж хамтдаа ярилцаж шалгана.

Бие даалтын ажил №3

Давталт

Эцсийн хугацаа: 12-р долоо хоногийн харгалзах сүүлийн бие даалтын цаг
Хэлбэр: цахим

Энд дарж даалгаврууд болон багш нарын мэйл хаягийг татаж авна уу. (Болдхүүгийн мэйлийг boldkhuu.csms@gmail.com болгон өөрчлөв, Жаргалсайханы мэйлийг cs200@cdeq.mn болгон өөрчлөв)

Энд дарж вариантуудыг татаж авна.